
Төмөртогоо овогтой Анхбаярыг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Тушаалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр гардуулж Ардчилсан намын Үндсэн дүрмийг чанд сахиж, үр бүтээлтэй ажиллахыг хүсч ажилд нь амжилт хүслээ.