Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх  ''Оролцоо'' төслийн бүртгэл явагдаж байна

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл өчигдрөөс /2021/08/16/ эхэлсэн.

18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.

Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:

Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд Та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.