ЭМЯ: Нийт 1061 тохиолдол нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1061 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 880 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 282 нь Улаанбаатарт, 779 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9102 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8225 хүн байна. Сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.2 хувь буюу 2 217 139 хүн, 2-р тунд 62.1 хувь буюу 2 018 894 хүн хамрагджээ. 

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus