Япон таван сая иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо

Япон улсын баруун бүс нутагт бямба гарагт их усархаг аадар бороо орсны улмаас үер ус, хөрсний гулсалтын гамшиг нүүрлэжээ.Гамшгийн улмаас нэг хүний амь үрэгдэж, хоёр хүн сураггүй болсон байна.Олон хоног үргэлжилсэн аадар борооноос үүдэлтэй үерээс болж Японы Засгийн газар Сага, Нагасаки, Фүкүока, Хирошима хотуудын нэг сая иргэнд тавдугаар буюу хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг, түүнчлэн өөр 17 хотын дөрвөн сая гаруй иргэнд дөрөвдүгээр буюу дараагийн түвшний сэрэмжлүүлэг зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

Нагасаки мужийн Унзен хотод хөрсний гулсалтын улмаас хоёр айлын амины орон сууц нурахад 59 настай эмэгтэй амь үрэгдэж, түүний гэр бүлийн хоёр гишүүн сураггүй болжээ.Сураггүй болсон иргэдийг аврах ажиллагаанд 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгчид ажиллаж байгааг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Гал сөнөөгч болон бусад онцгой байдлын яаралтай тусламжийн ажилтнууд гацсан иргэдэд завиар хүрч, аюулгүй газарт хүргэж байгаа юм.Хүчтэй аадар бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ. Японд жил бүрийн энэ үед борооны улирал тохиодог ч энэ жилийн хувьд урьд өмнө үзэгдээгүй их хур тунадас унасан нь агаарын хэт халалттай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
БДолжинжав

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-08-16 03:27:30
    Монголчууд минь үер усны асуудал дэлхийн хэмжээний том асуудал бид үүнд одооноос анхаарч голын голдиролд байр барихаас аваад шийдмээр олон асуудал байгаа шүү