Нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэж, батламж олголоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн 9 нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 8 дугаар сарын 09-10-нд хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Тус Хорооны хуралдаанаар Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвслийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэв.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм.

       

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-08-16 03:03:48
    МОНГОЛЧУУДАА СОНГИНХАЙРХАНЧУУДАА МАН-ЫН КОММНИТУУДЫН ХУУРАМЧ АВИЛГАЧСАН ТӨРӨӨС ХАМТЫН ХҮЧЭЭР ГАРЦГААЯ. МАН-Д 1 ШИРХЭГ Ч ОЛИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ. БҮГД АВИЛГАЧИД.
  • иргэн 2021-08-15 08:42:15
    Монголыг 37 хэрчиж, монголчуудыг талцуулсан нам нэртэй хар хэрээнүүд, идэн цөлмөх, алж талхын донтнуудын үүр уурхайНУУД чөтгөр рүү тонилсугай. Ганц МАН л байг.
  • зочин 2021-08-15 01:55:33
    Багаар нь нэг мөсөн дэмжсэн шиг дэмжээд МАН г гарга тэгж байж 100% хариуцлага нэхмээр байна 2024 онд
  • Бат 2021-08-14 05:21:51
    Одоо бид мөн л МАН-д саналаа өгөөд 3 жилийн дараа дүнгээ тависан дээр АН болон бусад намаас хүн гарлаа гээд дараагийн сонгуулийн суртачилгаа хэрүүл намэхээс өөр...