Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо
Арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч хохироож байгаа талаар иргэд, аж ахуй эрхлэгчдээс ШӨХТГ-т их хэмжээгээр өргөдөл ирсэнтэй холбогдуулан арилжааны банкуудын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийж нэр бүхий банкуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн билээ. Харин банкууд ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсан бөгөөд анхан шатны шүүх хурал энэ сарын 15-ны өдрийн 13:00 цагаас эхлэх байсан ч Капитал болон Улаанбаатар хотын банкнаас  шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зарим банкууд төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан шалтгаанаар хуралдааныг 2014.10.29 хүртэл хойшлуулжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.