ЭМЯ: Улаанбаатарт 309, орон нутагт 648 тохиолдол тус тус нэмэгдэж 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 957 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 860 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 309 нь Улаанбаатарт, 648 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8485 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8117 хүн байна. Сүүлийн 24 цагт 1991 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 67.8 хувь буюу 2 206 071 хүн, 2-р тунд 61.5 хувь буюу 2 000 745 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus