УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд дүгнэлт гаргав

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт  явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-нд байхаар УИХ-аас товлон зарласан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заалтын дагуу хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

Үүний дагуу Үндэсний аудитын газарт  Монгол Ардын нам, Үнэн ба Зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Ардчилсан нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам тус тус мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн юм.

Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон Монгол Улсын Их  Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг  тус тус шалгуур болгон УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөртэй тулган баталгаажуулав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар  нийт 9 нам, 1 эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланд  аудит хийж, дүгнэлтээ хуулийн хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О.Балдангомбо 2021-08-11 04:14:36
    Аливаа нөхөн сонгуулийг болих хэрэгтэй. Сонгуулийн хуулиндаа "... ОРОН ГАРВАЛ ДАРААГИЙН САНАЛ АВСАН ХҮН НЬ ШУУД СОНГОГДОХ" заалт оруулаад л болно шүү дээ.
  • Бат 2021-08-09 08:21:25
    Өнгөрсөн сонгуульд таслагдсан хүнийг л авдаг болгочихмоороо нэг их болмжийн эдийн засагт улс шиг л төсвөөс ахин нөхөн сонгууль олон улсаас зээлдэж байгаад л ......