Бид яагаад сөрөг бодолд амархан автдаг вэ?
Бид өдөр тутамдаа аливаа сөрөг мэдээлэл, бодолд амархан татагддаг. Бид магтаалаас илүү шүүмжлэлийг илүү өөртөө хүндээр тусгаж авдаг. Энэ нь сөрөг үйл явдал бидний тархид эерэг явдлаас илүүтэй гүнзгий нөлөөлдөгтэй холбоотой байна.
 
Сэтгэл судлаачид үүнийг “сөрөг доголдол” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бидний зан байдал, шийдвэр гаргалт, харилцаанд хүртэл хүчтэйгээр нөлөөлдөг байна. Сөрөг доголдол гэдэг нь зөвхөн сөрөг мэдээ мэдээлэлд амархан өртөхөөс илүүтэй энэ үйл явдалд гүнзгий орох үзэгдэл юм. Сэтгэл зүйчид үүнийг таагүй анхны сэтгэгдлийг өөрчлөхөд хэцүү байдаг шалтгаантай холбогдог байна.

Бид:
- Таагүй үйл явдлыг илүүтэй санадаг
- Бид магтаалаас илүү доромжлол, шүүмжлэлийг илүү санадаг
- Бид сөрөг өдөөгчид илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг
- Бид таагүй үйл явдлыг тогтмол боддог

Сөрөг доголдол нь бидний бага наснаас хөгжиж эхэлдэг байна. Нярай хүүхэд эерэг царайны хувирал, дууны өнгөнд илүү анхаарал хандуулдаг бол, 1 нас хүрээд өөрчлөгддөг байна. Энэ насанд хүүхдийн тархи сөрөг үйл явдалд хүчтэйгээр хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь нэг наснаас хойш улам хөгжиж эхэлдэг байна.

Хэрхэн үүнийг даван туулах вэ?
Сөрөг бодлоос зайлсхийх - Өөрийн бодлоо шинжилж үзэх хэрэгтэй. Ямарваа нэг үйл явдал болоход аль болох эерэг талыг нь харахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвэл бид өөртөө бас бусдад сөрөг бодлоор хандаж гомдоох хандлагатай болно.
 
Нөхцөл байдлыг дахин эргэцүүлэх - Бид үйл явдал, нөхцөл байдлыг тайлж уншихдаа сөрөг талыг нь илүүтэй онцлох хандлагатай байдаг. Энэ үед нөхцөл байдлыг дахин шинжилж үзэх шаардлагатай.
 
Шинэ дадал зуршил гаргах - Өөрийгөө сөрөг бодлоос холдуулах дадал зуршилтай болох хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүс алхах, хөгжилтэй хөгжим сонсох, сайхан ном унших зэргээр өөрийгөө сөрөг бодлоос зайлсхийлгэж чаддаг байна.
 
Эерэг мөчөө хадгалах - Бид эерэг зүйлээ санахад ажиллагаа шаарддаг учраас болсон эерэг үйл явдлаа хадгалж, тэмдэглэж үлдээх хэрэгтэй. Жишээлбэл, эерэг үйл явдлын тэмдэглэл хөтлөх, аз жаргалтай үедээ зураг авахуулах зэрэг юм.

Б.Одсүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.