Сүүлийн 24 цагт 5 хүн нас барж, 1071 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1071 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 857 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 319 нь Улаанбаатарт, 752 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9362 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8579 хүн байна. Сүүлийн 24 цагт 1811 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 67.7 хувь буюу 2 202 412 хүн, 2-р тунд 61.4 хцвь буюу 1 998 415 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus