Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт бүсийн наадмууд эхэллээ

Гурван бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр /08.06/ сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн талаар Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

Уралдаан Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны морьдын уралдаан болно.

Харин дараагийн хоёр өдөр азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болсноор дуусах юм. 

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа зохион байгуулах, спортын дотоодын тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан.

Үүний дагуу холбогдох спортын холбоо нь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулж зөвшөөрөл авснаар тэмцээнээ зохион байгуулах эрхтэй болсон.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.