Сүүлийн 24 цагт 5 хүн нас барж, 1246 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1246 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 841 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 475 нь Улаанбаатарт, 771 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8810 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8978 хүн байна. Сүүлийн 24 цагт 1804 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд  2 197 111 хүн, 2-р тунд  1 995 035 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus