ЭМЯ-ны 26 ажилтан холбогдсон авлигын хэргийн шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-08-05/ Сүхбаатар дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд:

Шүүх хуралд шүүгчдэгч Б.Болорчимэг, шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулах, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 26-ны 08:30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгч Б.Болорчимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт хуульд заасан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.