Эрээн хотод үлдсэн 20 мянган тонн ачааг энэ сардаа татаж, ачаа тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлнэ

Эрээний хил дээр 50,000 тонн ачаа бөөгнөрсөн байсан. Үүн дээр Боомтын зөвлөлөөс анхаарч шуурхай ажилласны дүнд өнөөдрийн байдлаар урд талын хилийн боомт дээр 20,000 тонн ачаа үлдсэн байна. 30 мянган тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн 20,000 тонн ачааг 8-р сард багтаан авснаар хэвийн горимд шилжих юм.

Мөн өнөөдрөөс эхлэн 10 сая төгрөгөөр ачаа тээвэр ачих жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулахаар боллоо.

Гэрээ байгуулахыг зөвшөөрсөн жолооч нарыг Эрээн хотын хилээр шуурхай нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Өнөөдрөөс эхний 90 тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхээр ажлыг зохион байгуулж эхэллээ.

Гэрээ хийсэн жолооч гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд АТҮТ-ийн замын-үүд дэх салбараас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар олгохгүй байх хүртэл хариуцлага тооцно. Мөн ачааны эздийг машины жолооч нартай холбож өгөх ажлыг боомтын зөвлөлөөс хийж байна.

Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.