Сүүлийн 24 цагт 3 хүн нас барж, 1178 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1178 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 836 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 361 нь Улаанбаатарт, 817 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9611 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 9174 хүн байна. Сүүлийн 24 цагт 2047 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд 2 192 905 хүн, 2-р тунд  1 992 642 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus