Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулна

Наймдугаар сарын 4-ний өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ.

Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор худалдан авдаг, үүнээс 80 орчим хувь нь БНХАУ-аас хамаарч байна. 2020 оны мэдээгээр 21 нэр төрлийн 55 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авч дотоодын үйлдвэрүүд шилний хэрэгцээгээ хангадаг байна.

-Парк бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 50 гаруй сая ам. долларын шил, шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68,8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
-Улаанбаатар хотоос гарч байгаа шилний хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Нийслэлийн Багахангай дүүрэгт байгуулагдах шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк нь нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд байгуулагдах савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 32 той залуу 2021-08-05 05:57:28
    Заавар тусгай зөвшөөрлөөр шил үйлдвэрлэх эрхийг өгч байгаа нь яаж байгаа юм? Цаанаа давуу тал бий болгож авилгал, бизнесийн өрсөлдөөнийг бууруулах зорилготой юм...
  • Gal 2021-08-05 01:45:40
    хөгжүүлэх нь бүс нутагт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой. Цаашид арматур, нефть, цаас зэрэг үндсэн материалын үйлдвэрлэлийг энэ мэт дэмжвэлч...
  • Gal 2021-08-05 01:41:13
    Монголд үйлдвэрлэх боломжтой, өмнө нь дотооддоо үйлдвэрлэж байсан энэ мэт бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлд паркийн зөвшөөрөл олгох хэлбэрээр татварын таатай орчин...