''Тавантолгой-Зүүнбаян'' төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав. Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашигалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
 
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гуравдугаар улиралд эхэлнэ
 
Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов.
Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг даалгалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-08-11 11:38:39
    Шинэ төмөр зам төслөө нэг голтой вагон явахад тухтай уулзваргүй замын стандартаар барьвал орчин үеийн
  • Баяраа 2021-08-05 00:36:04
    Женкогийн барьчихсан төмөр зам санхүүжилтээр яадаг байна аа. 800 гаруй км төмөр замыг 1 жил хүрэхгүй хугацаанд барилаа гээд байсан.