Токио 2020: Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын эхний барилдаанаа Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнаны эсрэг хийв. Барилдааны эхэнд манай хүн нэг оноо алдсан ч дараа нь өрсөлдөгчийнхөө дутуу хийсэн мэхнүүдийг хариулж оноо түүсээр 6:1-ээр итгэлтэй хожив. Армен бөх сүүлдээ ялагдалтайгаа эвлэрсэн бололтой, урагш хүчлэхгүй байсаар цагаа дуусгав. Ийнхүү Бэхээ шөвгийн наймд Ази тивийн аварга иран бөх Резра Атритай барилдахаар болж байна.

2018 оны Азийн наадамд Бэхбаяр энэхүү иран бөхийг хожсон. Гэвч үүнээс хойш хоёр таарч, хоёуланд нь дийлдээд байгаа юм. Одоо олимпийн наадмын дэвжээнд хоорондын харьцаагаа тэнцүүлэх чухал барилдааныг хийх гэж байна.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.