Т.Бадамжунайгийн оффист “зочилсон” 27 гишүүний бичлэг ил болох уу

Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн Улаанбаатар хотын төвд байрлах хувийн оффист болсон нэгэн ярианы бичлэг 2020 оны хавар задарсан. Уг бичлэгт Т.Бадамжунай, тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцаж байгаа нь гардаг. Мөн тэдний ярианы үеэр нэлээд ноцтой асуудал хөндөгдсөн байдаг. Тэгвэл энэ бичлэгтэй холбоотой асуудлаар тэр үед тэдэнтэй хамт байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцад уржигдар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн өчигдөр түүнийг яллагдагчаар татсан гэх мэдээллийг бид олж авлаа.

Түүнчлэн Б.Хурцтай холбоотой шалгагдаж байгаа асуудалд өмнө нь ил болж байсан улс төрийн бичлэгүүд багтаж байгаа бололтой.

Үүнээс гадна одоогийн УИХ-ын 27 гишүүн Т.Бадамжунайгийн оффист “зочилж”, ийм “ажиллагаа”-нд өртсөн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, тэдэнтэй холбоотой маш ноцтой бичлэгүүд нийгмийн сүлжээ, бусад хэлбэрээр ил болохыг үгүйсгэхээргүй нөхцөл үүсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2021-08-06 13:33:38
    Дээрээ өтсөн улс ч дээ. Арчаагүй ард иргэдийн гай гэж
  • Зочин 2021-08-04 08:42:09
    энэ БАДАМЖУНАЙ ГЭЖ ШУНАЛЫН ТУЛАМ ӨВГӨН ГАДААДАД ЗУГТСАН ГЭЭ БИЗ ДЭЭ. ТАГНУУЛ ТУСГАЙ ОДОО ИЙМ ЦАЙЧИХСАН НӨХДҮҮДИЙН АРААС ТУСГАЙ БАГ ГАРГАЖ ОЛЖ ИРВЭЛ ТААРНА.
  • Ш 2021-08-04 01:55:51
    Хурц МАН ийхнийг Рэкетлэхээр шийдэждээ! Удахгүй порно бичлэгүүд нь гарч ирнэ!
  • Зочин 2021-08-04 01:47:06
    Хэрэгтэнгүүдээ дээр "ЗАЛСАН ТӨР" ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГГҮЙ.
  • Иргэн 2021-08-04 01:35:59
    Тэр 27 луйварчдын нэрсийг ил тод болгох хэрэгтэй
  • зочин 2021-08-04 01:29:11
    улс төрийнхөн оролцсон бол яаж ч чадахгүй худлаа яриад л өнгөрөх байх даа зайлуул