Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийг баривчилж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ

АТГ-аас өчигдөр Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж, улмаар баривчлав. Ш.Нямдорж нь Нийслэлийн прокуророор ажиллаж байхдаа авлига, албан тушаалын олон асуудалд нэр холбогдсон.Хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, буцааж сэргээсэн гэх асуудал гарч ирсэн. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-нд тушаалгаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Түүнчлэн ТЕГ-аас өчигдөр тус газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нартай хамт байхдаа яриаг нь бичиж авсан гэх хэрэгт холбогдуулж буй бололтой. Сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нарын ярианд ч хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй зүйл яригдсан байдаг. Үүнээс гадна Б.Хурцыг урьд өмнө дэлгэгдэж байсан улс төрийн холбогдолтой бичлэгүүтэй холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн. Түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-нд уучлал үзүүлснээр суллагдаад байсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2021-08-03 12:24:35
    Хэмт хэргийн тухай ярьж бгаа сайд, гишуун нарыгаа шийтгэж, эруу уусгэсэн билуу?
  • Хэрэг олдохгүй 2021-08-03 06:12:59
    Одоо нэг намын систэмд ороод Хэрэг олдохгүй хуучин элийрсэн балайрсан юманд хэрг үүсгэж кк. Одооны Хахуул авилгал хулгайгаа ирүүлээч, Шалгаач. Зөндөө бга шүү
  • ХУУЛЬЧ  2021-08-03 05:56:57
    ОВОО ТЭНЭГТЭХ ЮМ ДАА ,,,,ХУРЦ ӨӨРӨӨ ЭНЭ БИЧЛЭГТ ОРООД ӨӨРӨӨ ТАРААХГҮЙ Л ДЭЭ ,,,ТЭГЭХЭЭР ТЭР 3-ТАЙ НЭГ НӨХӨР ТООЦОО ХИЙЖ ӨӨРӨӨ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА ХЭРЭГ ,,...
  • bbb 2021-08-03 05:32:46
    Хурц бол жинхэнэ цэргийн хүн жинхэнэ төрийн хүн хүндэлдэг
  • Зочин 2021-08-03 05:24:28
    Хурцын талаар ард түмэн тодорхой мэдэж байхад шүүх, прокурор, ерөнхийлөгч өршөөл үзүүлдэг. ШҮҮГЧ нь хэн болохыг тавиад өгөөч...АРАЙ хэтэрч байна шүү