Сүүлийн 24 цагт 4 хүн нас барж, 1019 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1019 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 167229 боллоо. Дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 827 боллоо. Өнөөдрийн байдлаар 9693 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 9516 хүн байна. Сүүлийн 24 цагт 2280 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд  2 184 620 хүн, 2-р тунд  1 986 944 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus