
Өнөөдөр өглөөний байдлаар шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал, өчигдрийн байдлаар АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан юм. Харин өнөөдрөөс нэр бүхий шатахуун түгээх станцууд автобензины үнээ 300 төгрөгөөр нэмсэн байна.
Магнай Трейд ХХК, Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол Шунхлай групп ХХК-ийн АИ 92 бензин 2060 төгрөг болсон байна.
ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар өчигдөр Засгийн газраас мэдээлж байсан юм.
Оллоо.мн