ЭМЯ: Зургаан хүн нас барж, нийт 1231 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1231 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 161575 боллоо. Зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 802 боллоо. Өнөөдрийн байдлаар 10379 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 10798 хүн байна. Сүүлийн 24 цагт 2157 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 161 612 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 965 699 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus