Өнөөдөр Монголын баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин ур чадвараа сорино

Өнөөдөр Монголын баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин ур чадвараа сорино.

БУУДЛАГА /08:00 цагт/

Долоо дахь Олимпийн наадамдаа онч сорьж буй О.Гүндэгмаа баатар өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн дасгалд залуу тамирчин Ц.Анударийн хамт өрсөлдөнө.

Өнөөдөр медалийн эзэд тодрохгүй бөгөөд эхний тогтоол 30 сумаа буудах юм. Харин маргааш буюу 30-нд спорт гар бууны медалийн эзэд тодорхой болно.

ЖҮДО /10:00 цагт/

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.

Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинтай, О.Мөнхцэцэг Израйлийн И.Ланиртай барилдах сугалаа татжээ. Жин тус бүрд шалгарсан тамирчдын финалын шат 16:00 цагт эхэлнэ.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.