Э.Цэндбаатар Вьетнам тамирчныг 5:0 яллаа

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна.

Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан.

Өнөөдөр хоёрдугаар тойрогт Вьетнамын Нгуен ван Дуонгтой тулалдлаа. Нгуен эхний тойрогт Азербайжаны Алиевийг ялсан юм. 2019 оны Зүүн Өмнөд Азийн наадмын мөнгөн медальт боксчин. 2019, 2020 онуудад Вьетнамын аварга болсон. 2020 оны Вьетнамын шилдэг тамирчны шагналд хөлбөмбөгч Нгуен Ван Куитийн дараа хоёрт орсон тамирчин.

Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз хоёрын ялсантай тулалдана.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.