Манай сагсчид энэ олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ

Өчигдөр 3х3 сагсны охидын баг маань Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд /2021/07/25/ энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.

Энэ олимпийн наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид өнөөдөр 12:55-д энэ олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-07-27 08:26:43
    энэ цэрэнлхамаас өөр олигтой тамирчин баймаар юм очиж очиж Баянхонгорын Засаг Мөнхсайханы дагавар хүүхэд аав арын хаалгаар гаргасан биз дээ