
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1067182 иргэн I тунд, 970419 иргэн II тунд хамрагдаад байга аж. Мөн нийт 1661 жирэмсэн эх, 12-15 насны 22168, 16-17 насны 13699 хүүхэд II тунд хамрагдлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 22 цэгт 33 багийн 221 эмч, ажилтан ажиллаж, 9010 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.