Ц.Цогтбаатар шилдэг наймд үлдлээ

 

Манай жүдоч Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд үлдээд байна. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгасан юм.

Одоо манай бөх Косовогийн бөх,Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Цогтоо хожсон билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.