У.Хүрэлсүх: Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе

"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. 

Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх утсаар ярьж, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна.

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er hun 2021-07-24 15:03:23
    Сэтгэл татам хөөрхөн, үзэсгэлэнтэй харагдаж байна. Хайр хүрч байна, үс нь бусдыгаа бодвол секси байна ккк. Үнсье ккк