Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн технологиор эмчлэх боломжтой боллоо

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори нээгдлээ. Энэхүү лабораторийн хөрөнгийг Ерөнхий сайдын багцаас гарсан 2 тэрбум төгрөгөөр шийдвэрлэсэн байна. Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид 7 дахь нь болж суурилагдсан юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын Siemens пүүсээс авчээ.

Шинэ лабаритори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гадны эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байна.



Лабораторийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би 2007-2008 онд Туул ротари клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 шахам хүүхдийг Солонгос улсад хагалгаанд явуулж байлаа. Энэ клубын шугамаар одоогийн байдлаар 300 гаруй монгол хүүхэд гадаадад эмчлүүлсэн. Тэгвэл одоо нарийн мэргэжил, өндөр технологи шаардсан өртөг ихтэй энэ төрлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийж чаддаг боллоо” гэж хэллээ.

Лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаас хойшхи цөөхөн хоногийн дотор зүрхний төрөлхийн гажигтай 11 хүүхдэд эмчилгээ хийсний 6-д нь судсан дотуурх хагалгаа хийжээ. Хэрэв энэ төрлийн хагалгааг гадаадад хийлгэсэн бол тэрбум төгрөгийн зардал гаргах байсан гэж албаныхан мэдэгдлээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-15 10:58:56
    ajilbar hiij baih huuhded yamar negen hundrel garbal yaraltai mes zasal hiih tasag negj bolobson huch baihgui gesen ugee
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-15 09:07:10
    End neg l zuiliig ted toozoolcongui.Huuhed hagalgaa hunderwel mes zasliiin tasag ni hajuud ni baih yostoi.End baihgui.amia aldana gesen ug.
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
    • Ану 2014-10-15 09:51:15
      мэс заслын тасаг хажууд нь байх ёстой гэж юу гэсэн үг вэ ?тодорхой тайлбарлаач , энэ лаборатори дотроо бас байрлахгүй юмуу
      103.229.122.221
      Мэдэгдсэн Хариулах