
Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Салхи хагалан дэвжээнд гарсан гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний барилдаандаа Нидерландын Торнике Цакадоэд вазари үнэлгээгээр ялагдав. Ингэснээр манай тамирчны олимп өндөрлөж байна.
Харин ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа.
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа. Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай хүнийг хожсон 18 настай америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв.
Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.

МҮОХ