ЭМЯ: Зургаан хүн нас барж, нийт 1243 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.Өнөөдрийн байдлаар  Дельта вирусээр халдварласан долоон хүн байгаа. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1243 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 153782 боллоо. Зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 761 боллоо. Өнөөдрийн байдлаар 9944 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 11164 хүн байна. Сүүлийн 24 цагт 2732 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 124 499 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 900 170 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus