Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас  мэдээллээ. Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг  энэ жил ес хоногоор сунгаж, долдугаар сарын 16-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.  Ингэснээр энэ сарын 24-ны Бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн билээ. Хэдийгээр Бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн ч амралтын өдрийн журмаар зохицуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.