Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөн боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа ЭХЯ, МХЕГ болон “ДЦС-2” ХК-тай хамтран 2014 оны аравдугаар сарын 14–ний өдөр нийслэл хотод боллоо. Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар болон салбарын 25 байгууллагын 54 инженер техникийн ажилтан оролцож, 8 илтгэл сонсч хэлэлцлээ. Зөвлөлгөөнд оролцогсодоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн ээлжит 2015 оны зөвлөлгөөнийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардууллаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.