Ковидын анхны хохирогч Чилийн таеквондоч болов

 

Чилийн таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпийн хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ. Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпийн наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпийн наадмыг өнжих анхны тамирчин нь Агирре болж байна. Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа тусгаарлалтад орсон байна.

Агирре Узбикистанаар дамжин Токиод ирсэн бөгөөд өмнөх шинжилгээ нь сөрөг байсан ч замдаа халдвар авсан бололтой. “Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь ч сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпийн наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай” хэмээн Чилийн ҮОХ-ны төлөөлөгч ярьжээ.

Долдугаар сарын 21-нд олимпийн наадмын оролцогчдоос Ковид илэрсэн найм дахь тохиолдол нь энэ болж байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.