Төрийн банк ''Ажлын байрыг дэмжих зээл''-ийг хэвийн олгож байна
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна.

Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ.

Зээлийн нөхцөл:
  • Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай;
  • Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг;
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас батлан даалт гаргуулах боломжтой;
  • Зээлдэгчийн санхүүгийн байдалд тохируулан үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
  • Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
 
Тавигдах шаардлага:
  • Зээл хүсэх үеийн эрхэлж буй бизнесийг иргэний хувьд сүүлийн 6 сар, ААН-ийн хувьд сүүлийн 12 сар эрхэлж байсан туршлагатай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан байж болох ч тухайн бизнес эрхлэгч иргэний хувьд сүүлийн 6 сар, аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 12 сар тухайн бизнесийг эрхэлж байгаа туршлагатай гэдгийг нотлох);
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаа 2020 оноос хойш хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийнэ);
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан;
  • Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах тохиолдолд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл, 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангах.
Бусдад түгээх
  • gplus