Тайландад дельта хувилбар давамгайлж байна

 

Тайландын Нийтийн эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас мэдэгдсэнээр тус улсад КОВИД-19 цар тахлын дельта хувилбар давамгайлах болжээ. Нийт 3000 хүнээс сорьц авахад 63% нь дельта, 34% нь альфа, үлдсэн хувь нь бета хувилбар илрээд байгаа юм байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны газрын захирал др.Супакит Сирилак хэлэхдээ “сүүлийн үед Тайландад өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгааг ийнхүү халдварлах чадвар өндөртэй вирусын хувилбар тархсантай холбоотой” гэв. Үүнээс гадна, Бангкок хотод барилга дээр ажиллаж байсан долоон хүнээс өнгөрөгч долоо хоногт альфа болон дельта хувилбарын хоршсон хэлбэр илэрснээс хойш дахин ийм тохиолдол гараагүй талаар мэдээлээд байна.

Өнөөдрийн байдлаар Тайландад 13,002 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь тус улсад нэг өдөрт бүртгэгдэж байгаа хамгийн их тохиолдол болоод байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.