Сүүлийн 24 цагт 4 хүн нас барж,  1497 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1497 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 151230 боллоо. Дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 749 боллоо. Өнөөдрийн байдлаар 9910 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 12444 хүн байна. Сүүлийн 24 цагт 3646 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 141248 боллоо.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 111 927 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 860 497 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus