Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр болон баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна

Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд-2, СХД, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын III эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт  тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дууссан.

Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийгдэх юм.

Цаашид үлдсэн аймгуудад байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.