ЭМЯ: Таван хүн нас барж, 1309 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1309 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдсан тохиолдол 149733 боллоо. Таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 745 боллоо. Өнөөдрийн байдлаар 9941 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 13164 хүн байна. Сүүлийн 24 цагт 3501 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 137602 боллоо.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 108 868 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 841 840 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus