С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Улсын дээд шүүх өнөөдөр /07.19/  ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хэлэлцэн, шийдвэрээ танилцууллаа. 

Улмаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002  оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.  

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан. Гэсэн ч С.Баярцогтоос бусад хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-07-20 06:58:57
    Авилгалжсан Дээд шүүхийг бүхэлд нь өөрчлөх ёстой. Ялангуяа ерөнхий шүүгч Ганзоригийг үтэр түргэн зайлуулах ёстой...
  • Зочин 2021-07-20 06:56:30
    ОТ ордоос 100 тэрбум доллар гарч явсан. Монголд бүх татвар, шимтгэл, туслан гүйцэтгэлийг хамж шимж нэмээд тооцоход 5-6 тэрбут доллар орж ирсэн. Энэ бармт бус уу...
  • Иргэн 2021-07-20 06:51:46
    Анхан шатны шүүгчдийнхээ шийдвэрийг 100 хувь үгүйсгэн,огт өөр шийдвэр гаргаж байгаа нь АШШүүгчдээ үгүйсгэж байгаа хэрэг.
  • Хүн нь байвал тохох хэрэг олдоно 2021-07-20 04:22:49
    Нотолж чадахгүй бол цагаатга. Олон жил мөрдөж мөшгиж хуримтлуулсан материал чинь буруутгах үндэслэл болж чадахгүй байгаа бол тэгээд цагаатгаад суллаачээ.
  • зочин 2021-07-20 03:02:25
    шүүгчид ажлаа хийж чадахаа больжээ. 100 хувь солих хэрэгтэй. Дандаа л анхан шатанд буцаалаа гэх юм. Энэ бол асар том мафийн сүжээ байна гэдгийг харуулж байна.
  • зочин 2021-07-19 10:08:52
    Ядаж л өөрт байгаа төр засгийн мэдээллийг ашиглаж ОТ хувьцаа авч маш их ашиг олсон нь зөв юм уу нэг төрлийн л хулгай шүү дээ