Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, 1295 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын нийт хүн амын 4.2 нь шинэ коронавирусын халдвар аваад байна.

Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан. Гэхдээ баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн учраас орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1295 тохиолдол шинээр нэмэгдэж,  нийт батлагдасн тохиолдол 145787 боллоо. Арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 726 боллоо. Өнөөдрийн байдлаар 10462 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 16544 хүн байна. 

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 64.7 хувь буюу 2 105 276 хүн, 2-р тунд 55.2 хцвь буюу 1 815 790 хүн хамрагджээ. 

No description available.

Бусдад түгээх
  • gplus