Швейцар улс 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг МУ-д хандивлалаа

Монгол Улс дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Швейцарын Холбооны Улс 850,000 швейцар франк буюу 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийн тусламжийг илгээсэн байна.

Өчигдөр /2021/07/12/ Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700,000 швейцар франк буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээсэн юм. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франк буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэг, Непал, Шри Ланкад  тусламжийн барааг тус тус илгээжээ.

No photo description available.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-07-13 07:52:06
    Хөөрхийдөө бидний цөөхөн монголчууд сайн санаат орнуудын тусламжинд л хоолтой хонох юм даа
  • Zochin 2021-07-13 07:20:17
    Mundag umaa, bayarlaa. Manaihan tgsn chin naadmaa hiihgeed, hiigeegui bsn ch ter munguuruu iim heregseluud avchij chadahgui. Gachin hoer tolgoi niiltsen hushuu
  • olloo 2021-07-13 06:15:11
    great