''BioNTech'': Дельта хувилбараас хамгаалах тусгай вакцин бүтээжээ

“Pfizer” вакциныг гарган авсан Германы “BioNTech” компани коронавирусын “Дельта” хувилбараас хамгаалах тусгай вакцин бүтээжээ.

Компаниас “Дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй “Pfizer” вакцины шинэчилсэн хувилбарыг гарган авч байна. Туршилт явуулах зорилгоор матрицын РНХ /рибонуклейн хүчил/ вакцины эхний хэсгийг Германы Майнц хотын “BioNTech” үйлдвэрт үйлдвэрлэсэн” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Мөн зохих байгууллагуудаас зөвшөөрөл авах нөхцөл болзолтойгоор вакцины эмнэлзүйн туршилтуудыг наймдугаар сард эхлүүлнэ гэж тооцоолжээ.

 Хоёр тунг хийснээс хойш зургаан сарын дараа тарьсан гурав дахь тун нь эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өндөр эсрэг биетийн титр үүсгэж байгааг судалгааны эхний шатны үр дүн харуулсан байна. 


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-07-12 02:32:58
    Хувилбар бүрд у/с тарилга гаргах уу энэ асуудал шүү ёстой хятад зантай өвчинд дэлхий мэхийхнээ