Сүүлийн 24 цагт 13 хүн нас барж, 1783 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Манай улсад он гарснаас хойш 2 удаагийн коронавирусийн халдварын давалгаа явж байна. Эхнийх нь 2021 оны 2 сарын сүүлээс эхэлж,  оргил үе нь 4 сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Хоёр дахь давалгаа нь 6 сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын 20-ны өдрөөс оргил үе байж одоогоор буурах хандлага ажиглагдаж байгаа ч нөхцөл байдал буурах өгсөхийг яг хэлж болохгүй байна. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт  шинжилгээнээс 1783 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 136053 боллоо. Улаанбаатарт 1030 тохиолдол нэмэгдэж, нийт 100572 боллоо. Орон нутагт 748 нэмэгдэж, нийт 32856 боллоо.  Дотоодын халдвар 1778 тохиолдол нэмэгдэж, нийт 136053 боллоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар таваар нэмэгдэж, нийт 238 боллоо. 

Сүүлийн 24 цагт 3397 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 99910 боллоо.

Коронавируст халдварын улмаас арван гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 673 боллоо. 

Долдугаар сарын 11,12,13-ний өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Цаашид ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг энэ сарын 11-нээс эхлэн шууд дамжуулахгүй  албан ёсны вебсайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэнэ.



Бусдад түгээх
  • gplus