Нэг хүнд Бригадын генерал, хоёр хүнд Хошууч генерал цол хүртээлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар,
  • Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:

Эрхэм хүндэт генералууд аа!

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.

Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.

Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.

Эрхэм нөхөд өө!

Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.

Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2021-07-12 11:14:34
    Цагдаа, Тагнуулын дарга нартаа хошууч генерал цол шууд өгч байгаа юм бол ХХЕГ-ын дарга Бригадын генерал Лхагвасүрэнд мөн адил өгөх ёстой шүү дээ.Шудрага бус бай...
  • zochin  2021-07-12 03:12:16
    bugdeeree general bolchihloo :(
  • иргэн 2021-07-11 10:04:23
    Эх орноо хамгаалж буй ЗХ-хээ салбарт цол олговол зүгээрсэн,Төр-н үйлчилгээний алба шүүдээ!Цэргийн хүн бж жаахан мэдрэмжтэй бгаач,өмнөх генералууд яаж пакталлаа!...
  • Иргэн 2021-07-11 10:02:58
    ямарч нөхдүүдэд өгөөд байгаагаа
  • од 2021-07-11 03:24:43
    соц нийгмийн үед маш хатуу шалгууртөй байдаг байж хурандаа болох гэж хуйхаа мааждаг байлаа.одоо ч генерал цолыг алгасаад2 өгдөг болждээ
  • Бат 2021-07-10 23:31:40
    Сүүлийн үеийн одон медалтангууд бүгд АН түүнийг дэмжмгч одон медалгүй бол МАН түүний гишүүд дэмжигчид л болсон шүү дээ
  • zochin 2021-07-10 06:18:12
    tsagdaa tsergee oruulaad 10 myanga hurehgui hund yun olon general ve? delhiin hamgiin huchirheg armytai Amerikt hurtel iim olon general baihgui dee.