Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв
Их Британи улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Тус улсын парламент Палестины тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал асуулга явуулсан байна. Улмаар гишүүдийн 262 нь дэмжиж, ердөө 12 гишүүн татгалзсан хариу өгчээ.
 
Тэдний энэ шийдвэр Израиль, Палестины энхийн хэлэлцээрийг хамгаалахад чиглэгдсэн гэнэ. НҮБ-ын ажиглагч орны статусыг авснаас хойш Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх орнуудын тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд Европын орнуудаас өмнө нь Швед улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байжээ. Иордан голын баруун эрэг дэх Палестин тусгаар улс болохын төлөө Израильтай сүүлийн 50 гаруй жил тэмцэж байгаа юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.