Г.Занданшатар эмнэлгээс гарч, эх орондоо ирэх гэнэ
Стэнфордын их сургуульд судалгаа шинжилгээний ажил хийж байгаад автозамын осолд орж хүнд гэмтэл авсан УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатарын бие нь сайжирч эмнэлгээс гарчээ.
 
Түүнийг өнгөрсөн сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын журмын нөхөд нь эргэж очсон бөгөөд “Биеэ тэнхрүүлээд эх орондоо хурдан очоорой” хэмээн сэтгэлийн дэм өгсөн талаар бүлгийн дарга С.Бямбацогт жиргэж байсан билээ. Тэгвэл, Г.Занданшатар намынхаа нөхдөд сайхан мэдээ дуулгажээ.
 
Түүний биеийн байдал нь харьцангуй сайжирсан тул тун удахгүй Стэнфордын их сургуулийн профессор, танхимын эрхлэгч нарынхаа хамт Монголд ирэх гэнэ. Тэд хэдэн өдрийн сургалт, форум хийхийн хажуугаар хүмүүнлэгийн болон улс төрийн олон чухал ажил амжуулахаар хөөцөлдөж байгаа аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.