Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн далбааг олимпод оролцох тамирчдад гардуулан өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ.

“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.

Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна.

Баг, тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн далбааг олимпод оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшигт гардуулан өгөв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт олимп, паралимпын баг тамирчид, дасгалжуулагчид аа! Албаны төлөөлөгчид өө!

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, зуны паралимпын XVI наадамд 6 төрлөөр 9 тамирчин оролцох эрхээ авсан байна.

Тусгаар тогтносон Монгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид маань олимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болсон байна.

Энэ удаагийн олимпод манай баг тамирчид анх удаа шинээр спортын тоглоомын “3х3” сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр олимпын эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье.

“Токио-1964” олимпоос Монгол Улсын олимпын түүхийн хуудсыг эхлүүлсэн, “Бээжин-2008” олимпоос анхны алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цаг мөч бидний өмнө тулгараад байна.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 2008 оны Бээжингийн олимпоос “Олимпын аваргууд”-ыг өлгийдөн авсан цаг саяхан санагдаж байна.

“Токио-2020” зуны олимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр, засгаас анхаарал хандуулж, олон байгууллага, хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлснийг Та бүхэн санаж, олимпын наадамдаа өндөр хариуцлагатай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэг гүнээ итгэж байна.

Та бүхнийг дэлхий нийтэд тархаад байгаад цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот Төрийн далбаагаа олонтаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Амжилт хүсье!” гэлээ.

Дараа нь тамирчдыг төлөөлж “3х3” сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хулан үг хэлэв. Тэрбээр “Тамирчид бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилт гарган оролцохыг хичээн ажиллаж ирлээ. Тамирчид бид хувийн зохион байгуулалт, сахилга батаар сайн байж, Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье” гэлээ.

Баг, тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, спортын Улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, ОУОХ-ны гишүүн, Монгол үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Монголын үндэсний паралимпын холбооны /МҮПХ/-ны Дэд Ерөнхийлөгч Ш.Сүрэнхорлоо, МҮПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох нарын төлөөлөгчид болон “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын төлөөлөл оролцов.

Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаанд “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан байна.

“ТОКИО-2020” ОЛИМПЫН НААДМЫН БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

О.Гүндэгмаа, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,

БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Б.Отгонболд, Б.Урантунгалаг,

“3Х3” САГСАНБӨМБӨГИЙН ТӨРӨЛД:

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,

БОКСЫН ТӨРӨЛД:

Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал,

ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД:

Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа,

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа,

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД:

М.Анхцэцэг, Э.Билэгсайхан,

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛД:

Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ,

УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД:

М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН НААДМЫН ПАРА БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

З.Ганбаатар,

ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Н.Мөнхбаатар,

ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРӨЛД:

Э.Содномпилжээ,

ПАРА ТАЭКВОНДОГИЙН ТӨРӨЛД:

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа,

ПАРА ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

А.Мөнхбат, С.Ядамдорж,

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Д.Саруултөгс, П.Энхманлай нарын 9 тамирчин эрхээ аваад байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zichin 2021-07-16 12:12:04
    amjilt mongol yalna
  • DR. PRADHAN 2021-07-16 05:19:43
    БӨӨРӨӨ МӨНГӨӨР БӨӨРӨӨ ХУДАЛДАХЫГ ХҮСВЭЛ. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • зочин 2021-07-09 09:21:02
    Их төрийнминь мөнхийн сүлд ивээх болтугай