Сүүлийн 24 цагт 5 хүн нас барж, 2308 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 12539 шинжилгээнээс 2308 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 134270 боллоо. Улаанбаатарт 1367 тохиолдол нэмэгдэж, нийт 100572 боллоо. Орон нутагт 940 нэмэгдэж, нийт 32856 боллоо.  Дотоодын халдвар 2307 тохиолдол нэмэгдэж, нийт 134270 боллоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэгээр нэмэгдэж, нийт 233 боллоо. 

Сүүлийн 24 цагт 2673 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 96513 боллоо.


Коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 660 боллоо. 


Цаашид ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг энэ сарын 11-нээс эхлэн шууд дамжуулахгүй  албан ёсны вебсайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэнэ.










С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus